2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал нь Баянхонгор аймгийн бүх сумдын Засаг даргын тамгын газарт мэдээллийн самбар байршуулах, цаашид шүүхийн үйлчилгээг хөдөөгийн иргэд, малчдад ойртуулах, мэдээллээр хангах талаар мэдээлэл хийж, мэдээллийн самбарыг хүлээлгэн өглөө.  

     Мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Чулуунчимэг “Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал” сэдвээр сургалт хийлээ.

 

     

     Сургалтад Баянхонгор аймгийн 19 сумын Засаг даргын тамгын газрын дарга нар оролцож, цаашдын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, эрүүгийн болон иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэдийн төлөөлөгчийг оролцуулахад гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтод хүрэх арга замыг ярилцаж, хэлэлцсэн асуудлын дагуу хамтран ажиллахаар болов.

 

      

       Шүүхийн тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан гарын авлага, Захиргаа, Иргэний хэргийн шүүхүүд болон эвлэрүүлэн зуучлагчид хэрхэн хандах талаар гарын авлага бэлтгэн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдэд Сумдын засаг дарга нараар дамжуулан нийт 228 иргэдэд хүргүүлж ажилласан байна. 

             

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар