Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр зарлигаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон О.Батдорж, Т.Гангэрэл нарын шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн байранд зохион байгуулагдлаа.

 

 

     

     Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Баянхонгор аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд, мөн хуулийн байгууллага болон төрийн захиргааны байгууллагын төлөөллүүд оролцож, шинээр томилогдсон шүүгч нарт Аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Ч.Баярцэнгэл нар баяр хүргэж үг хэлэв.

 

 

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар