Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв
Шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Мөнхшүр нарын 2021 оны 1 дүгээр улиралд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх комисс томилогдож, комиссын даргад Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг, нарийн бичгийн даргад шүүгчийн туслах Ө.Халиунаа, гишүүнд шүүгчийн туслах Ц.Чанцалдулам нар удирдамж батлуулан ажиллалаа.
Удирдамжид заасан 9 чиглэлээр 2021.03.25-31-ний өдрүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, өнөөдөр /2021.04.02/ шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд үр дүнг илтгэх хуудсаар танилцуулсан ба Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, цаашид анхаарах асуудлуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, ажил сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар