Шүүгч, албан хаагчдыг короновирус илрүүлэх шинжилгээнд хамруулаа
Короновируст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар, Орхон аймгийн эрүүл мэндийн газартай хамтран короновирус илрүүлэх шинжилгээнд шүүгч, албан хаагчдыг хамруулж, бүх шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа.
Короновируст халдварт өвчнөөс сэргийлж, амны хаалт тогтмол хэрэглэж, гараа тогтмол угааж, ариутган, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар