Зарим шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад
Хууль зүйн салбарын шагнал гардууллаа
Шүүхийн байгууллагад олон жил тууштай, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, идэвх зүтгэл гарган ажилласан тус шүүхийн зарим шүүгч, шүүхийн захиргааны ажилтан нарт Хууль зүйн салбарын шагналыг гардуулах үйл ажиллагаа боллоо.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч М.Батзориг нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/30 тоот тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Одмааг “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүсэж баяр хүргэлээ.
Төрийн аливаа шагнал нь салбар салбарын мэргэшсэн, ёс зүйтэй, тухайн салбарын төдийгүй улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан манлайлагчдад олгодог, тэдний үнэ цэнийг тодорхойлж байдаг. Тиймээс шүүхийн байгууллагад олон жил тогтвор суурьшилтай ажилласан та бүхэндээ хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар