Уулзалт зохион байгууллаа

  

     Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор Эвлэрүүлэн зуучлагч нар болон туслах ажилтнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Г.Хоролсүрэн, Ч.Энхцэцэг нар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2018, 2019, 2020 онуудын харьцуулсан мэдээлэлийг танилцууллаа. Түүнчлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны амжилт өмнөх онуудаас өссөн үр дүнтэй байгаа талаар, цаашид авч хэрэгжүүлэх ажил үйлчилгээ болон өргөдөл шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн арилгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг улам сайжруулах талаар харилцан ярилцав.

 

 

     Энэхүү уулзалтын үр дүнд шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг тамгын гзарын зүгээс хангах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах, олон нийтэд мэдээлэл сурталчилгаа хийхэд онцгой анхаарч ажиллахаар нэгдмэл ойлголтод хүрлээ.

 

 

БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР