ШҮҮГЧ, АЖИЛТНУУД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

 ВАКЦИНД ХАМРАГДЛАА

 

 

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Хан-Уул дүүргийн Онцгой комисстой хамтран шүүгч, захиргааны ажилтнуудад covid-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунг хийлгэлээ.   

 

 

 

     Байгууллагын хэмжээнд нийт 107 хүнээс 71 шүүгч, ажилтан вакцинд хамрагдсан бөгөөд 2 дахь тунг хийлгэсний дараа дархлаа бүрэн тогтох тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж амны хаалтаа тогтмол зүүж гар болон ойр хэрэглэгдэж байгаа эд зүйлсээ тогтмол ариутгаж ажиллахыг уриалж байна.

     Бид бүхэн covid-19 халдварын голомт бүрэн хумигдах хүртэл халдвар хамгааллын дэглэмийг шат шатандаа мөрдөн ажиллах болно. Хамтдаа хариуцлагатай байж, эрсдэлийг бууруулъя.

 

БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР