ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ИРГЭН Ж.ӨЛЗИЙСҮРЭН НЬ СОНГОГДСОН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТАА ШҮҮХ ХУРАЛДААНД ИДЭВХИТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА”

 

     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн Ж.Өлзийсүрэн нь шүүхийн тамгын газраас иргэдийн төлөөлөгч нарт хүргүүлж байгаа ил захидал, иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагын талаарх гарын авлага, танилцуулгыг хүлээн аваад,

Тэрээр “Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр хэрхэн сонгогддог болохыг болон иргэдийн төлөөлөгчийн оролцоо, шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, зохих мэдлэг, мэдээллийг олж авлаа. Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд иргэний оролцоог хангаж, үүргээ биелүүлж, хяналт тавьж ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч нартаа шүүх хуралдаанд идэвхитэй, хариуцлагатай оролцохыг уриалж байна” гэв.

 

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар