СУМДУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

     Шүүхийн Тамгын газрын 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг таниулан сурталчлах, иргэдийн хэрэг маргаанаа эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх, шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах, шүүхийн нээлттэй байдлыг иргэдэд таниулах зорилгоор Өвөрхангай аймгийн Өлзийт, Баян-Өндөр, Есөнзүйл сумдуудын засаг дарга, тамгын газрын дарга удирдлага, багийн засаг дарга нартай шүүхийн талаархи болон шүүн таслах ажлын статистик мэдээний талаар мэдээлэл өгч, гарын авлага зэргийг тарааж өгөхөөс гадна шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сумдын оролцоонд тулгуурлан хамтран ажиллах талаар уулзалтыг зохион байгууллаа.

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь

Сум дундын шүүхийн тамгын газар