ШҮҮХ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА

 

     Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг таниулан сурталчлах, иргэдийн хэрэг маргаанаа эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх, шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах, шүүхийн нээлттэй байдлыг иргэдэд таниулах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Өвөрхангай аймгийн Өлзийт, Баян-Өндөр, Есөнзүйл сумдуудад шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хишигсүрэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхуяа, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, жолооч Д.Жаргалсайхан нар нүүдэллэн ажиллаа.

 

   

     Ажиллах хугацаандаа Өлзийт сумын 11, Есөнзүйл сумын 7, Баян-Өндөр сумын 11 иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, гарын авлага, боршур, ил захидал зэргийг тараасан.

 

   

     Мөн сургалтын үеэр шүүхийн иргэдийн төлөөлөгч нараас сонирхсон асуултанд хариулт өгч ажилласан бөгөөд 6 нэхэмжлэлийг хүлээн авсан байна.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь

Сум дундын шүүхийн тамгын газар