Монголын Шүүхийн ахмадуудын холбооны

 “Хүндэт Өргөмжлөл” гардууллаа

 

    “Монголын Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос Хөвсгөл аймаг дахь шүүхийн ахмадын салбар зөвлөлийг 2020 оны тэргүүний салбар зөвлөлөөр шалгаруулж, “Хүндэт Өргөмжлөл”, 300,000 төгрөгийн мөнгөн шагнал олгосныг Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин тус салбар зөвлөлийн тэргүүн, ахмад шүүгч Б.Нансалмаад гардуулж, баяр хүргэлээ.

 

   

   

      Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын газраас 2020 онд ахмадууддаа 500,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгож, энэ онд ахмад ажилтан А.Найдаад эмчилгээ, сувилгаанд нь зориулж мөнгөн тусламж үзүүлсэн.

Ахмадууддаа эрүүл энх, саруул сайханыг хүсэн ерөөе.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар