ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН АХМАДЫН САЛБАР ХОРОО УЛСАД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

 

     Монголын шүүхийн Ахмадын Холбооны 2020 оны ажлын нэгдсэн үзүүлэлтээр Улсын нийт шүүхүүдийн салбар хороодоос Ховд аймгийн шүүхийн Ахмадын салбар хороо улсын хэмжээнд ажлын амжилтаараа ДЭД БАЙР эзэлж, "ӨРГӨМЖЛӨЛ", мөнгөн шагналыг Ховд аймгийн шүүхийн Ахмадын Салбар Хорооны дарга, шүүхийн ахмад ажилтан Нацагийн Мөнхбатад шүүхийн байранд гардуулан баяр хүргэлээ. Шилдэг салбар хороодыг "Тэргүүний салбар хороо шалгаруулах удирдамж"-ийн хүрээнд 11 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулжээ. Тус шүүхийн Тамгын газраас төрөлх шүүхээсээ өндөр насны тэтгэвэртээ гарч, ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээ шүүхийн хөгжлийн төлөө зориулсан ахмад шүүгч, ажилтнуудаа байнга дэмжин тусалж, ахмадын байгууллагатайгаа үр бүтээлтэй хамтран ажиллахыг эрмэлздэг агаад шүүхийн байранд "Шүүхийн ахмадын өрөө"-г шинээр байгуулан, орчин нөхцлийг бүрдүүлсэн улсын хэмжээнд анхны шүүхийн байгууллага болжээ.

 

 

     Шүүхийн Ахмадын салбар хороонд 12 шүүхийн ахмад шүүгч, ажилтнууд харъяалагдаж, шүүхийн Тамгын газартай хамтран ажиллах жилийн ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэн ажилладаг сайхан уламжлалтай билээ. Шүүхийн өндөр түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад шүүгч, ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар