ТАМГЫН ГАЗРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудын зөвлөгөөн 2021.03.15-ны өдөр боллоо. Зөвлөгөөнөөр Шүүхийн тухай хууль/шинэчилсэн найруулга/ 2021.03.01-нээс хэрэгжиж байгаатай холбогдуулан, хэрэгжүүлж байгаа ажлын зохион байгуулалт, хэргийн хөдөлгөөний хяналт-шинжилгээний ажлын явц, Ажлын хэсгийн танилцуулга, салбар архивын хадгаламжийн нэгжийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, архивын өрөөний зай талбайг нэмэгдүүлэн, өргөтгөн байгуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлуудын төлөвлөлт, хаврын цаг үеийн ажлын төлөвлөгөө, цэцэрлэгжүүлэлт, шүүхийн санхүү, аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэж, ажлын хуваарь гаргаж, үүрэг чиглэл өгснөөр зөвлөгөөн өндөрлөлөө.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар