ЭРДЭНЭБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн Тамгын газрын 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Бүжинлхам 2021.03.05-ний өдөр сум орон нутгийн Удирдлага, Багийн Засаг Дарга нар, байгууллагуудын төлөөлөл, сумын ард иргэдтэй шүүхийн талаархи болон шүүн таслах ажлын статистик мэдээний талаар мэдээлэл өгч, гарын авлага, сиди шторк зэргийг тарааж өгөхөөс гадна шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сумдын оролцоонд тулгуурлан хамтран нэмэгдүүлэх зорилготой энэхүү ажлын Сумдад хөтлөх Бүртгэлийн Дэвтрийг гардуулан өглөө.
Мөн тухайн сумаас сонгогдсон 3 иргэдийн төлөөлөгчид "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам зэрэг сэдвүүдээр сургалтыг өгсөн бөгөөд тухайн сумын зүгээс шүүхийн зүгээс зохион байгуулсан энэхүү аяны хүрээнд хамтран ажиллах болсондоо таатай байгаагаа илэрхийллээ.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар