Гамшгаас хамгаалах орон тооны бус шуурхай штаб хуралдлаа

 

     Улсын онцгой комисс 2021 оны 03-р сарын 13-ны өдөр хуралдаж  коронавирус халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмийг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлсэн.

     Үүнтэй холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Гамшгийн үеийн орон тооны бус шуурхай штабын бүрэлдэхүүн өнөөдөр хуралдлаа. 

 

 

 

Хурлаар Улаанбаатар хотод коронавирусын халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан шүүхийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, шүүх хуралдааныг хэрхэн зохион байгуулах, хэргийн оролцогчдын хөл хөдөлгөөнийг багасгах арга хэмжээг авч ажиллахын тулд доорх асуудлыг шийдвэрлэж ажиллаа.  Үүнд:

  1. Шүүх хуралдааныг цахимаар зохион байгуулахад шаардлагатай Zoom программын эрхийг шинээр авч, шүүх хуралдааны 4 танхимд шүүх хуралдааныг цахимаар зохион байгуулж, шүүх хуралдааны нэг танхимд шүүх хуралдааныг биечлэн оролцуулах ажлыг зохион байгуулах,

 

  1. Шүүх хуралдааны зар болон шүүх хуралдаанд биечилж оролцох хэргийн оролцогчдын мэдээллийг шүүхийн цагдаад өгч, шүүх хуралдаан оролцох цаг болоход хэргийн оролцогчдыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүхийн 1 давхраас бүртгэн оруулж, шүүхийн 2 дугаар давхарт хэргийн оролцогчдын бөөгнөрөл үүсгэхгүй байх тул дээр анхаарч ажиллах,

 

  1. Хэргийн материал танилцах хуваарь гаргаж, хэргийн оролцогчдод хуваарьт өдөр хэргийн материал танилцуулах ажлыг зохион байгуулах

 

  1. Шүүх хуралдаанд биечилж орох иргэдийн шүүх хуралдааны зар, нэрсийн жагсаалттай тулгаж оруулах, шүүх хуралдааны цаг болоогүй нөхцөлд нэвтрүүлэхгүй байх,

 

  1. Шүүхийн байраар зөвхөн амны хаалт, бээлий, хувцасны ууттай халуураагүй иргэнийг нэвтрүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлаагүй тохиолдолд нэвтрүүлэхгүй байх, цагдаагийн албан хаагчид сонор сэрэмжээ дээшлүүлж ажиллах, шаардлагаа өндөржүүлэх,

 

  1. Коронавирус Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах хүсэлтэй шүүгч, ажилчдын судалгааг авч, вакцинжуулалтад хамрагдах.

 

      Мөн шүүгч, ажилтнуудын дунд бөөгнөрөл үүсгэхгүй байх, шүүгч, шүүхийн захиргааны ажилчдад халдвар хамгааллын дэглэмийг баримталж, амны хаалт, бээлий тогтмол өмсөх, өдрийн цагаар шаардлагагүй бол орж гарахгүй байх, өдрийн хоол хүнсээ гэрээсээ бэлдэж ирэх, ойр хавийн дэлгүүрүүдээр орж гарахгүй байх, хүн хоорондын зай барьж дотоод чатаар хоорондоо харилцахыг анхааруулж ажиллах зэрэг зөвлөмжийг өгч, үүрэг болголоо.

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар