“САЙХАН МОНГОЛ БИЧИГТЭН” СЭДЭВТ МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

      Сэлэнгэ аймагт шүүх байгуулагдсаны 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газар, “Шүүхийн нээлттэй байдал, олон нийттэй харилцах ажлын хэсэг” хамтран “Сайхан Монгол бичигтэн” Монгол бичгийн уралдааныг Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулав. 


 

     Уралдаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, Монголын ард түмний соёлын нандин өв болсон үндэсний бичгээ хойч үедээ өвлүүлэх, сурч эзэмших идэвх чармайлтыг дэмжих, монгол бичгээ сэргээн хэрэглэхэд орших бөгөөд уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. 

    Нэгдүгээр үе шатанд “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг монгол бичгээр бичиж ирүүлсэн бүтээлээс 5 байрыг шалгаруулж, хоёрдугаар үе шатанд шалгарсан 5 бүтээлийн эздийг танхимд дахин суулган дахин бичүүлж уралдааны дүнг гаргав.

     “Сайхан Монгол Бичигтэн”-ээр шүүгчийн туслах Г.Уянга, дэд байранд шүүгчийн туслах Б.Урангоо, гутгаар байранд шүүгчийн туслах Б.Болормаа, тусгай байранд нярав Э.Мөнхдөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лхагваням нар шалгарав.

 


 

       Тэргүүн байранд орсон оролцогчийн бүтээлийг шүүх хуралдааны танхимд байршуулж хадгалуулав.