ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД АВЛИГЫН ЭСРЭГ ЦАХИМ сургалтад оролцлоо
Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хүрээнд гаргасан хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10-т заасан “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх уулзалт, сургалтыг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтын талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэн танилцуулга нээлт хийсний дараа мөн хэлтсийн ажилтан, комиссар Б.Сүрэнжав “Авлигын шалтгаан нөхцөл, хор уршиг” сэдвээр, комиссар Д.Балдандорж “Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, комиссар А.Цэдэн-Иш “Авлигын гэмт хэргийн талаарх ойлголт, анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалт явуулсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас судалгаа, дүн шинжилгээ, авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, илрүүлэлтийн талаар тодорхой асуулт асууж, тухайн орон нутгийн төрийн албан хаагч, ард иргэдэд зориулж авлигын эсрэг сургалтыг хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР