Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилчид, шүүхээр үйлчлүүлж буй иргэд зэргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 17-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд тус шүүхийн нийт шүүгч, албан хаагчид Коронавируст халдвар /COVID-19/-ын эсрэг вакцины эхний тунг хийлгэж дархлаажуулалтад хамрагдлаа.
Нийт иргэд та бүхнийг Коронавируст халдвар /COVID-19/-ын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн тамгын газар