“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын зорилтын хүрээнд шүүгч ажилтануудын монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар нь 2021 оны “Дотоодын сургалтын” төлөвлөгөөнд Монгол бичгийн сургалтыг оруулсан билээ.

 

 

     Сургалтын төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2021.03.17/  Бор-Өндөр цогцолбор сургуулийн Монгол хэл-уран зохиолын багш Б.Хишигжаргалыг урин ирүүлж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас түвшин тогтоох шалгалтыг авч хичээлийг эхлүүллээ.

 

   

       Сургалт анхан болон дунд шатны, бийрэн бичлэгийн гэсэн төрлөөр үргэлжлэн хичээллэх юм.

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар