ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ
СУ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс санаачлан халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хууль хэрэглээний нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгчид, Прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Баасандорж, прокурорууд, Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Чимэддагва, цагдаагийн дэд хурандаа Б.Анчинхүү, замын цагдаагийн ахлах зохицуулагч, мөрдөгч нар, сумдын хэсгийн төлөөлөгч, ШШГХ-ийн 426 дугаар нээлттэй, хаалттай ангийн дарга, хурандаа Б.Түвшинтөгс, дэд дарга болон шийдвэр гүйцэтгэгч нарыг оролцуулан хуулийн байгууллагуудын зөвлөгөөн, уулзалтыг зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, эрүүгийн болон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтонд хүрэх арга замыг ярилцаж, хэлэлцсэн асуудлын дагуу зөвлөмж гарч, хамтран ажиллахаар болов.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар