Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дотооддоо зохион байгуулах сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтад Нийгмийн даатгалын хэлтсийн Дотоод аудит хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ганхуяг, Эрүүл мэндийн орлогын улсын байцаагч М.Баянжаргал нар хүрэлцэн ирж, нийгмийн даатгалын цахим шилжилт хийсэнтэй холбогдуулан шинээр нэвтэрсэн афлэкейшны талаар нийт шүүгч, ажилтнуудад сургалт мэдээлэл хийлээ.
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар