Харьяалсан сумдад нүүдэллэн ажиллалаа

 

     Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг сурталчилах зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 10,11,12-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан, Галшар сумдад уулзалт, өдөрлөг зохион байгуулж байна.

 

   

     

    Уулзалт, өдөрлөгөөр иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өгч, өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч иргэдийн санал, сэтгэгдлийг сонсож ажиллалаа.

 

 

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР