ХУУЛЬ, ШҮҮХИЙН ТАЛААРХИ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙН
ЦАР ХҮРЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн Прокурорын газар, Аймгийн Цагдаагийн газартай хамтран, 2021 оны Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Гүйцэтгэлийн төлөвлөгөө, байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгуулан, батлуулж, хууль, шүүхийн үйл ажиллагааг Ховд аймгийн нийт 17 суманд нэгэн зэрэг жилийн турш зохион байгуулах, сум, багийн ард иргэдэд хүргэх мэдээ, мэдээллийн цар хүрээг нэмэгдүүлэхэд сум бүрийн засаг захиргаатай хамтран ажиллах, цахим хэлбэрээр сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар хамтарсан уулзалтыг 2021.03.09-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Хамтарсан уулзалтанд Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын ажил хариуцсан ажилтнууд оролцож, сумдад хүргэх ажлын зохион байгуулалт, уялдаа холбоо, төлөвлөгөөний талаар санал солилцож, нэгдсэн ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулж, батлуулахаар болж, хариуцсан ажлуудын талаар байгууллага бүр бэлтгэл ажлыг хангахаар боллоо.
Энэ ажлын хүрээнд 2021.03.19-ны өдөр аймгийн нийт сумдын нийгэм эрх зүйн ажилтан, сумын ИТХ, ЗДТГ-ын ажил хариуцсан ажилтнуудад зориулсан “Эрх зүйн тусгайлсан сургалт”-ын хөтөлбөр, сэдвийн талаар ярилцаж, баталлаа.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР