ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын байгууллагын 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлт, мэдэгдэх, гүйцэтгэх хуудасны бичилт, цаг хугацаанд бичигдэж байгаа талаар судалгаа, хяналт-шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн хурал 2021.03.09-ны өдөр боллоо.
Ажлын хэсгээс тус шүүхээс хянан шийдвэрлэсэн хэрэг, маргааны талаархи шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаархи судалгаа, хяналт-шинжилгээний ажлын явц, шүүхээс гүйцэтгэх хуудас, мэдэгдэх хуудсыг шүүхээс болон хэргийн оролцогчийн хүсэлтээр бичигдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдэж буй байдал, хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар гаргаж байгаа санал, хүсэлт, гомдол зэрэг асуудлаар ярилцаж, нарийвчлан хийх ажлуудын талаар ажлын төлөвлөгөөнд тодотгол хийж, хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР