ХОВД АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮДИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧДЭД
ШҮҮХИЙН ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА
Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн тус тус хуралдаж, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдуулан, (2020.03.01), тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 19.2.4, 19.2.5 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсэгт заасан “тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох”, “нэхэмжлэл, хэрэг, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг” батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан, шинээр сонгогдсон анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчдэд тухайн шүүхийн тамгын тэмдгийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Үүнд: Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Нямжавын Туяа, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Гомбосүрэнгийн Сонинболор, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Тумагийн Цэцэгмаа, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ нарт тухайн шүүгчдийн зөвлөгөөнөөс гурван жилийн хугацаагаар сонгогдсон явдалд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Дашнямын Даваасүрэн баяр хүргэж, тус тусын шүүхийн тамга, тэмдгийг хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, ажлын өндөр амжилт хүслээ.
Шинээр сонгогдсон Ерөнхий шүүгч нарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР