ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ХЭРГИЙН СУДАЛГАА ХАРИУЦСАН
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын байгууллагын 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд тус шүүхээр шийдвэрлэгдсэн болон шийдвэрлэгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэргийн түдгэлзүүлсэн байдалд судалгаа, хяналт-шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн хурал 2021.03.09-ны өдөр боллоо.
Ажлын хэсгээс судалгаа, хяналт-шинжилгээ хийх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын Удирдамж, төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулсан ажлын явц, гүйцэтгэл, төлөвлөлт, цар хүрээ, хугацаа, ажлын хувиарлалтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, шүүхийн Тамгын газрын даргаас тодорхой үүрэг, чиглэл авч, эргэн танилцуулж, ажлын үр дүнг дээшлүүлэн ажиллахаар боллоо.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР