ХОВД АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХҮҮДИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ХУРАЛДЛАА

 

     Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдуулан, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн тус тус хуралдаж (2020.03.01), тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 19.2.4, 19.2.5 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсэгт заасан “тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох”, “нэхэмжлэл, хэрэг, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг” батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

        Үүнд: Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Нямжавын Туяа, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Гомбосүрэнгийн Сонинболор, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Тумагийн Цэцэгмаа, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ нарыг тус тусын шүүгчдийн зөвлөгөөнөөс гурван жилийн хугацаагаар сонгож, шүүх тус бүр хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг шинэчлэн баталж тогтоол гаргасан байна.

Шинээр сонгогдсон Ерөнхий шүүгч нарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

 

 

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР