Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 7 байгууллагын төлөөллийг оролцуулан “ГЭР БҮЛ САЛАЛТЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХАД ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдвээр сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

 

     Уг сургалт хэлэлцүүлэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа, Эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин, Д.Наранцэцэг, эвлэрүүлэгчийн зуучлагчийн туслах Д.Баярсүрэн нар мөн Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын 445, 435 дугаар анги, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Жаргалант Дарханы төлөө ТББ тус тус оролцож гэр бүл салалт, хүүхдийн асрамж тогтоох өнөөгийн байдал, шинжээчийн дүгнэлт хүүхдийн эрхэд нөлөөлж буй байдал, гэрлэлт цуцалсан тоон судалгаагаар мэдээлэл хийж, шинээр гэр бүл болох хосуудад гэр бүлийн боловсрол олгох талаар санал солилцон сонирхолтой сургалт хэлэлцүүлэг боллоо.

 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР