ХАМТАРСАН УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

     Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олонтой хамтарсан уулзалт-ярилцлагыг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулав.

 

 

   Уулзалт-ярилцлагад Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг, шүүгчийн туслахууд болон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Энхжаргал, дотоод хяналт шалгалтын тасгийн дарга Ч.Гунгаажав, үйлчилгээний тасгийн дарга С.Чанцал, хяналт шалгалтын улсын байцаагч Б.Алтанцэцэг, тэтгэвэр тэтгэмжийн асуудал хариуцсан байцаагч С.Цэвэгмэд, тэтгэврийн байцаагч С.Мөнхдөл нар оролцлоо.

 

 

   Уулзалтын эхэнд Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн 2020 онд шийдвэрлэсэн хэргийн талаар болон үүнээс онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувийн талаар товч танилцууллаа.

  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хугацааг 1 жилээр сунгасантай холбогдуулан хоёр байгууллагын хооронд иргэдийг цаг хугацаа, эдийн засгаар хохироохгүй байх талаар хамтран ажиллаж, иргэдэд зөвлөн туслах ажлыг чанартай хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар харилцан санал нэгдлээ. 

 

 

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар