Шүүхийн тамгын газрын Архивын үйл ажиллагаанд

хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ

 

     Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас Орхон аймгийн давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн шүүн таслах үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор хяналт-шинжилгээг үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

 

      Энэ удаагийн хяналт-шинжилгээгээр тамгын газрын даргын “Архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх тухай” А/10 дугаар тушаалаар Үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энэрэл, шүүгчийн туслах Б.Дуламсүрэн, З.Ууганбаяр, Д.Сэржмядаг, Ч.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шүүхийн тамгын газрын архивын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

    Үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энэрэл хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг “Шүүхийн тамгын газрын дотоод ажлын зөвлөгөөн” дээр танилцуулан, илэрсэн зөрчлийг 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн дотор засах үүрэг даалгавар өглөө.

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар