АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТАЛААРХ

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

     Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай (Шинэчилсэн найруулга) хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг үйл ажиллагаандаа нэг мөр хэвшүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын “Хууль зүйн хэлтэс”-ийн Архивын тасагтай хамтран сургалт зохион байгууллаа.

 

 

    Сургалтыг Архивын тасгийн Сан хөмрөгийн эрхлэгч Г.Ням-Эрдэнэ удирдан явуулсан бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, түүний шинэчилсэн найруулгын талаарх танилцуулга, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Албан хэрэг хөтлөлтийн стандарт, архивын сан хөмрөгийн баримтыг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, хамгаалах, хяналт тавих, ашиглах болон уг ажлыг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой мэдээлэл өгч, цаашид Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар