ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Шүүхийн ерөнхий зөвлөл”-өөс шүүх хуралдаанд оролцх иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухай орон нутгийн сонгогчдын нэрсийн жагсаалтаас санамсаргүй сонголтын аргаар сонгодог.
2021 онд Хэнтий аймгийн шүүхийн шүүн таслах ажиллагаанд нийт 284 шүүхийн иргэдийн төлөөлөгч сонгогдсон байна.
Үүнээс Хэнтий аймгийн Хэрлэн сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт зориулан Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Оюун-Эрдэнэ сургалт зохион байгуулж, Шүүхийн иргэдийн эрх зүйн байдал, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол, эрх үүрэг, хариуцлага, шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаар гарын авлага, ил захидал зэргийг гардуулан өглөө.
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР