Албан хаагчдад зориулсан сургалт боллоо

 

    Шүүхийн тамгын газрын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу албан хаагчдад зориулсан сургалтыг “Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс”-тэй хамтран цахимаар зохион байгууллаа.

 

   

    Сургалтыг нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Б.Дарханбаяр удирдан явуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, даатгалын төрөл, шинээр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг заалтын талаар мэдээлэл өгч, цахим нийгмийн даатгал программыг танилцууллаа.

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар