Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч улиран сонгогдлоо.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийг баталж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-д “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно” заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлаж хуралдлаа.
Зөвлөгөөнөөр тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн нууц санал хураалтаар олонхын санал авснаар улиран сонгогдлоо. Ийнхүү Ерөнхий шүүгч Ц.Батсүрэнд хамт олны зүгээс цаашдын ажилд нь амжилт хүсэж баяр хүргэлээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар