ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ
ЗОХИОН БАЙГУУЛАВ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0900 цагт шүүх, цагдаагийн байгууллагын хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг шүүхийн байранд зохион байгууллаа.
Уулзалт, зөвлөгөөнд тус шүүхийн шүүгч, тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилчид болон Бор-Өндөр сумын Цагдаагийн хэлтэсийн хэв журмыг хангах хэсгийн дарга, шүүхийн харуулын болон хамгаалалтын цагдаа нар оролцож “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл, дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхойлж харилцан санал солилцлоо.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар