Тамга, тэмдэг гардуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа

     Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Багануур дүүргийн Иргэний болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчдийг сонголоо.

 

   

   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр П.Цэцэгдулам, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Байгалмаа нар  тус тус сонгогдсон байна.

 

   

     Шинээр сонгогдсон Ерөнхий шүүгчдэд тамга, тэмдэг гардуулах арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд зохион байгууллаа. Арга хэмжээнд шүүгчид, шүүхийн захиргааны ажилчид, ахмад шүүгчид, дүүргийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцлоо.

 

 

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар