Эрүү, Иргэн, Захиргааны нэгдсэн системийн хэрэгжилт, сайжруулалтын талаар хэлэлцүүлэг хийлээ
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас анхан болон давж заалдах шатны шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэж, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан, 2021.03.01-ны өдөр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд нэгдсэн системүүдийн сайжруулалт, хуульд орсон өөрчлөлттэй холбогдуулан, тусгах саналын талаар санал солилцон ярилцаж, хэлэлцүүлэгээс гарсан саналуудыг нэгтгэн, Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар