СУМЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ЦАХИМААР УУЛЗЛАА

 

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Аймгийн Баруун 5 сумын эрх бүхий албан тушаалтнуудтай ээлжит хамтарсан уулзалтыг цахимаар 2021.03.02-ны өдөр шүүхийн байрнаас зохион байгууллаа.

 

 

     Онлайн уулзалтанд Мөст, Цэцэг, Алтай, Үенч, Булган сумын ИТХ-ын дарга, Засаг Дарга болон сумын эрх зүй, нийгмийн ажилтан нар болон төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.  Уулзалтаар Ховд аймгийн нийт сумдын дунд "Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг цахим болон бусад хэлбэрээр хүртээмжтэй түгээсэн Шилдэг менежменттэй Сум, Баг, Төрийн албан хаагч, Иргэн шалгаруулах ажлын удирдамж"-ийг Сумдад урьдчилан хүргүүлсний дагуу дэлгэрэнгүй танилцуулж, шүүхийн үйлчилгээний хүртээмж, цар хүрээг нэмэгдүүлэх, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг өөрийн сумын иргэддээ хүргэх чиглэлээр Сум бүрт "Хууль, шүүхийн талаархи ажлын сурталчлах баг" байгуулан, хамтран ажиллаж байгаа ажлын үр дүнгээ дүгнэн, 2021 онд багтаан зохион байгуулах ажлуудын зохион байгуулалт, явцын талаар хэлэлцлээ.

 

     

     Тус шүүхийн Тамгын газраас зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд Ховд аймаг дахь Булган сум дундын шүүхийн Тамгын газрын дарга, ажилтнуудыг уръж, оролцуулж, цаашид үйл ажиллагаагаа нэгтгэн, хийхээр боллоо.

 


Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар