ХУУЛЬЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

 

     Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульчийн сонгон шалгаруулалтанд 2020 онд орж, тэнцэн, "Монгол Улсын Хуульч"-ийн эрхийг хангасан Ховд аймгийн харъяат 5 иргэний Хуульчийн Тангараг өргөх Ёслолын ажиллагаа шүүхийн байранд 2021.03.03-ны өдөр зохион байгуулагдлаа.

 

 

 

      Онлайн хэлбэрээр Улс Даяар нэгэн зэрэг Хуульчдын Холбооноос зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг Ховд аймаг дахь Хуульчдын Холбооны Салбар Зөвлөл, Шүүхийн Тамгын газар хамтран хийлээ. Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Цэрэндагвын Энхтуяа хуульд заасан болзол, журмыг хангаж, Хуульчийн Гэрчилгээгээ гардан авч, шүүхийн хамт олноос ажлын амжилт хүсэн ерөөлөө.

 


Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар