АЙМГИЙН ИТХ-ын ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйлчилгээний хүртээмжийг цахим болон бусад хэлбэрээр аймаг, орон нутгийн ард иргэдэд хүргэх, Шүүхийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийг сурталчилах, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сумдад хамтран зохион байгуулах, шүүхийн эдийн засгийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүгч ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай 2021.02.26-ны өдөр ажил хэрэгч уулзалт хийлээ.
Аймаг, орон нутгийн зүгээс шүүхийн байгууллагаас ард иргэддээ хууль, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг хүртээмжтэй хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэргээр санал санаачлагатай хамтран ажиллаж байдагт талархал илэрхийлж, тавьсан саналуудыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар