ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021.03.01-нээс хэрэгжихтэй холбогдуулан, тухайн хуулийн талаар хэлэлцүүлгийг шүүхийн захиргааны ажилтнуудын дунд өрнүүллээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Туяа, Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар хэлэлцүүлэгт оролцож, хуулийн шинэ орчинд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, хууль эрх зүйн онцлог зохицуулалт, хавтаст хэргийн эмх цэгц, хэргийн оролцогчдын хүсэлтийг шүүхэд хүлээн авах, нэхэмжлэл шүүхэд хүлээн авахад анхаарах асуудал зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, шүүхийн практикийг хөгжүүлэх, судалгаа мэдээллийг төрөлжүүлэх, шүүхийн ажлын дотоод зохион байгуулалтанд анхаарах асуудал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, харилцаа хандлагыг эерэгээр төлөвшүүлэх талаар санал солилцож, хуулийн хэрэгжилтийн чиглэлээрх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцэж, ажлын хуваарийг гаргаснаар хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар