ӨМЧ ХАМГААЛАХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Өмч хамгаалах байнгын зөвлөл ээлжит хурлаа хийлээ. Хурлаар байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, зүй зохистой хэрэглээ, аюулгүй байдал, бүртгэл тооллого, эд хөрөнгө хөрөнгийн гэрээгээр эд хариуцагч нарын үүрэг хариуцлагын биелэлт зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Байгууллагын эд хөрөнгө шүүхийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад хүрэлцэхүйц байх, техник технологийн хөгжлийн хурд, шаардлагыг хангаж байх, шүүхийн хараат бус байдлыг хангахад нөхцөл шаардлагад нийцтэй байх зэрэг бодлогын хувьд дүн шинжилгээ хийх, 2022-2026 оны шүүхийн төсвийн стратегийн бодлогод саналаа боловсруулах, 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалт, урсгал төсөвт тусгуулах санал зэрэг асуудлын талаар хэлэлцэж, холбогдох судалгаа тооцоог хийж танилцуулахаар шийдвэрлэлээ.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар