Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/163 тоот “ Судалгаа, санал авах тухай” албан бичгийн дагуу Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч нарыг оролцуулан Монгол улсын Шүүхийн тухай хууль /Шинэчлэн найруулсан/-ийн 13 дугаар зүйлийн 13.4, 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан “шалгуур үзүүлэлт болон шүүхийн байршил, дэд бүтэц”-ийн хүрээнд санал авахаар уулзалт зохион байгуулж, шүүх тус бүр шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, саналаа хүргүүлэхээр тогтов.

 

 

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар