Шүүх нүүдэллэн ажиллаж байна

 

    2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч С.Гончигбал, туслах ажилтан Ж.Мөнхжаргал нар хөдөө орон нутагт нүүдэллэн ажиллаж байна.

 

   

 

     2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 10 сум, 1 тосгонд 33 өргөдөл, гомдлыг хүлээн авч Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас гадна эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар танилцуулж, Иргэний хэргийн шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах талаар тайлбарлаж, мэдээлэл өгч ажилласан байна. 2021 оны 03 дугаар 07-ны өдөр хүртэл Рашаант, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр сумдад ажиллахаар төлөвлөж байна.

 

 

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар