ШҮҮХИЙН БАЙРНЫ ХАРУУЛ, ХАМГААЛАЛТЫГ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦЛЭЭ
Дотоодын цэргийн командлагчийн 2021 оны ”Объектын хамгаалалтыг зогсоож, шилжүүлэх тухай” А/05 дугаар тушаал, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/31 дугаар тушаалыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны хамгаалалтыг Эргүүл хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст шилжүүлэх ажлыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулав.
Ажлын хэсгийн даргаар Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Алтангэрэл, нарийн бичгийн даргаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, гишүүдэд цагдаагийн дэд хурандаа Т.Баярсайхан, Б.Наранболд, цагдаагийн хошууч С.Булган, цагдаагийн ахмад У.Содбаяр нар оролцож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цолмон, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн цагдаагийн хэсгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Пүрэвсүрэн, Зэвсгийн инженерийн хэрэгслийн офицер ахмад О.Гандэнпэлжээ нар байлцан ажил хүлээлцсэн юм.
Ажил хүлээлцэх үеэр тус шүүхийн Тамгын газар болон Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эргүүл хамгаалалтын газрын ажлын хэсгийн дарга гишүүд нар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүхийн байрны харуул хамгаалалтыг улам сайжруулах талаар санал бодлоо солилцон ажиллаа.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар