Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Н.Гантулга, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Ганчимэг нар сургалт зохион байгууллаа

 

     Баянхонгор аймаг дахь Хүнс хөдөө аж ахуй газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2021 оны 03-р сарын 02-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Н.Гантулга, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Ганчимэг нар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр сургалт хийлээ.

    Сургалтад Баянхонгор аймгийн 21 сумын жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн, тусгай сан хариуцсан нягтлан бодогч, нийт 40 хүн оролцож, сургалтыг 2 ээлжээр явуулсан бөгөөд Иргэний хэргийн шүүх болон эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл, нэхэмжлэл гаргахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, сургалт  үр дүнтэй, нэг мөр ойлголтод хүрч сургалт амжилттай болж өндөрлөлөө. 

 

     

     Сумдын жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн, тусгай сан хариуцсан нягтлан бодогч нар сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлж, сургалтаа амжилттай хүргэсэнд баярласнаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.

 

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар