Санамж бичиг байгууллаа

 

      Баянхонгор аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай Хүүхэд, гэр бүлийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хамтарсан уулзалт хийж, “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.

 

 

    2021 оны 03-р сарын 02-ны өдөр “Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах” зорилтын хүрээнд Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал, эвлэрүүлэн зуучлагч Н.Гантулга, Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мэндбаяр, ахлах мэргэжилтэн н.Мягмарсүрэн нар оролцон, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

 

   

       Уг санамж бичигт Шүүхийн тамгын газраас Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучдын хөгжлийн газартай хамтран  гэр бүлийн маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийхэд хамтран ажиллах, хосын зөвлөгөө өгөх, хосуудад ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн амьдарч буй орчин нөхцөлд  шинжээчийн дүгнэлт гаргах, шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан иргэдийн судалгааг улирал бүр хүргүүлэх, ажилтан албан хаагчдыг бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулах, байгууллагын “Эцэг эхийн зөвлөл”-ийг идэвхижүүлэн ажиллуулах, залуучуудыг нийгмийн сөрөг үзэгдэлд өртөхөөс сэргийлэх, “Хүүхэд хамгаалалын бодлого” хэрэгжүүлэн ажиллах, “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хэрэгжилтэнд зөвлөн туслах, байгууллагын “Эцэг, эхийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхижуулах зэргээр хамтран ажиллахаар санамж бичгийг хэрэгжүүлэх  хоёр байгууллагын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэн ажиллахаар боллоо.

 

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар