2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Шүүхийн тухай шинэчилсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулиар “тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох” гэж заасны дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчээр Б.Сарантуяа сонгогдлоо.

      Ерөнхий шүүгчид шүүхийн тамга, тэмдэг гардуулах ёслолын ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулж, Ерөнхий шүүгчийн хариуцлагатай албан тушаалд томилогдсон шүүгчид шүүхийн хамт олноос баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР