ХУУЛЬЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хуульчийн гэрчилгээ олгох, тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2021.03.03 өдөр 11:40 цагт Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд зохион байгуулагдлаа.
Тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Дэлгэрнаран, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Г.Батболд, шүүгчийн туслах Г.Дашдаваа, Б.Эрдэнэцогт, нар тангараг өргөж, гэрчилгээгээ гардан авлаа.
Гэрчилгээг гардуулан өгөх ажиллагаанд Дархан-Уул аймгийн Хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцлоо.
Мөн энэ үеэр хууль зүйн салбар болон холбооны үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмааг Монголын Хуульчдын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.
Нийт тангараг өргөсөн хуульч нартаа цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар