Шинэ хуульчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

 

     2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Монголын хуульчдын холбоо”-нд шинээр элссэн гишүүдийн тангараг өргөж, гэрчилгээ гардан авах ёслолын ажиллагаа боллоо.

 

     

     Энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн цахимаар болсон ба Орхон аймгийн Хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Орхон аймгийн засаг даргын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Хосбаяр, Орхон аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Л.Батгэрэл, Хуульчдын холбооны гишүүн, Орхон аймгийн өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга, өмгөөлөгч Р.Цэрэнханд, өмгөөлөгч Ж.Мөнхсувд, өмгөөлөгч Д.Тогтохбаяр нар оролцон, 4 шинэ хуульч “Хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ батлан тангараглан” гэрчилгээ, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

 

   

     Шинээр хуульчийн тангараг өргөн, гэрчилгээгээ гардан авсан Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Б.Одонцэцэг, шүүгчийн туслах Н.Мөнхнаран нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

 
 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар